Аватартай боллоо

2 сарын 4, 2008

Дэлхий.нэтийн гишүүд аватар авах боломжтой боллоо. Энэхүү аватар нь гишүүдийн Дэлхий.нэт блогт үлдээсэн сэтгэгдэлд тухайн гишүүний нэрний өмнө гарах юм. Мөн “Зохиогчийн хөрөг” вижетийг ашиглан блогийнхоо хажуу баганад өөрийн тухай мэдээллийг оруулах бололцоотой.

Гарчиггүй бичлэг Аватарыг оруулахын тулд Админ цэсний баруун дээд буланд “Хувийн тохиргоо” товчийг дарах буюу Самбар -> Гишүүд -> Хувийн тохиргоо цэсийг сонгож, “Хувийн мэдээлэл болон тохиргоо” хуудсанд очно. Энэхүү хуудасны төгсгөл хэсэгт байрлах аватар оруулах цонхонд зураг оруулах боломжтой. Зурагны хэмжээ 50kb-с ихгүй, хэмжээс 80х80 пикселээс томгүй байхыг анхаарна уу.

Мөн та өөрийн тухай мэдээллийг блогийнхоо хажуу баганад тавих бол Самбар -> Загвар -> Вижет цэсэнд зочилж, “Зохиогчийн хөрөг” вижетийг хүссэн газраа байрлуулаарай. Энэ вижет нь гишүүний аватар болон мэдээллийг заасан газар гаргах ба энэхүү мэдээллийг зурагт үзүүлсэн “Өөрийн тухай багахан мэдээллийг хуваалцана уу” хэсэгт бичиж оруулна.

Сэтгэгдэл үлдээх





*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг