Бичлэгт видео, дуу оруулах тухай

8 сарын 30, 2008

Youtube embed code

Жишээ: Youtube embed code

Дэлхий.нэт блогт YouTube, Google Video, Flickr, Imeem зэрэг бусад сайтнаас видео, зураг, дуу холбож оруулахдаа дараах зааврын дагуу оруулаарай. Үүнд эхлээд оруулах гэж буй объектын embed code-г хуулж авсан байна.

Бичлэг бичих цонхонд embed code наасан байдал

Бичлэг бичих цонхонд embed code наасан байдал

Дараа нь блогийн бичлэг бичих цонхонд засварлагчийн баруун дээд буланд орших “HTML” товчийг дарахад бичлэгийн код харагдана. Энэ цонхонд өмнө хуулсан embed code-г нааснаар тухайн объект таны бичлэг болон хуудсанд орно.

Бичлэгээ хадгалах буюу нийтэлсний дараа та бичлэгтээ тухайн объект зөв орсон эсэхийг нягталж үзээрэй.

Сэтгэгдэл үлдээх





*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг