SlideShare.net presentation

4 сарын 27, 2007

SlideShare.net нь хэрэглэгчдэд Powerpoint болон pdf файлуудыг байрлуулж, тэдгээрийг сайтнаас үзэх болон блогтоо хавсаргаж оруулах боломж олгодог сайт юм.

Дэлхий.нэтэд SlideShare.net файл холбож оруулах боломжтой боллоо. Үүний тулд SlideShare.net дэх файлын цонхны баруун баганад “Embed in wordpress.com” гэсэн цонхонд [slideshare id=ххххх&doc=ххххххххх&w=425] хэлбэрийн кодыг хуулж бичлэгтээ оруулна.

Сэтгэгдэл үлдээх





*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

Интернэт дэх Монголчуудын Дэлхий - Дэлхий.ком нээгдлээ

3 сарын 12, 2007

Дэлхий.ком нь таны нийгмийн амьдралыг илүү идэвхитэй, эрч хүчтэй болгоход зориулагдсан цахим орон зай юм. Дэлхий.комын нийгмийн сүлжээ нь танд зурвас, зураг, дуу хөгжим зэргээр дамжуулан одоогийн харилцаа холбоогоо бататгахаас гадна өмнө уулзаж байгаагүй олон хүнтэй танилцах боломж олгоно.

 Дэлхий.ком танд хобби болон сонирхлоо хуваалцах, дотно харьцаа тогтоох, мөн бизнесийн шинэ түншээ олоход хялбар болгоно. Та мөн янз бүрийн чиглэлийн бүлгэмд элсэх буюу өөрөө бүлгэм үүсгэж санал сэтгэгдлээ хуваалцах, ангийн найзуудтайгаа холбогдох болон дуртай хоолны жороо хуваалцсан ч болно.

 Та хэнтэй харилцахаа өөрөө сонгоно. Та Дэлхий.комын гишүүнтэй танилцахаас өмнө тэдний хөргийг уншиж, бүр найзуудынхаа сүлжээгээр дамжуулан хэрхэн холбогдож байгаагаа ч харах боломжтой.

 Бидний зорилго бол танд найз нөхдийн дотно сүлжээгээ бий болгох боломж олгох юм. Танд нийгмийн гялалзсан амжилтанд хүрэхийг ерөөе.

 Таалан соёрхоно уу.

 Боломжууд

 Дэлхий.ком нь Монголчууддаа зориулсан анхны social networking сайт бөгөөд MySpace, Hi5, Yahoo 360, Orkut зэрэг сайттай ижил үйлчилгээг зөвхөн Монголчууддаа зориулан хүргэж байна.

 Та Дэлхий.комд бүртгүүлснээр:

  •  ”http://delhii.com/ТаныНэр” хаягаар өөрийн хөргийг үүсгэж, бусадтай хуваалцах.
  • Танилуудтайгаа холбогдох
  • Шинэ найз нөхөдтэй болж, өөрийн дэлхийг өргөжүүлэх
  • Монголын болон гадаадын хамтлаг дуучдын дуу хөгжмийг сонсч, сонирхолтой бичлэг үзэх
  • Ангийнхан, найз нөхөд, ажлынхан, сонирхол нэгт хүмүүстэй хамтран бүлгэм байгуулж, санал бодлоо солилцох
  • Тэмдэглэлт ой, зохион байгуулж үйл явдлаа бусадтай хуваалцах
  • Хайртай хүмүүстээ ил захидал илгээх
  • Чат болон мессенжерээр холбогдох
  • 600 гаран сонирхолтой тоглоомоос сонгож тоглох болон бусад олон үйлчилгээг төлбөргүй авах болно.

Дэлхий.нэт блог портал нээгдлээ

1 сарын 31, 2007

Дэлхий ертөнц асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, технологийн дэвшил хөгжлийн хурдцыг тодорхойлох болсон өнөө үед Монголчууддаа энэхүү хөгжилтэй хөл нийлүүлэн алхахадөчүүхэн хувь нэмрээ оруулах нь бидний зорилго.

Сүүлийн хорин жилд мэдээллийн технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг юу юунаас илүүтэй өөрчилж байна. Энэхүү өөрчлөлт хэд хэдэн үе шаттай байсан бөгөөд үүний хамгийн сүүлийн үзэгдэл нь Вэб 2.0 буюу хүн болгон өөрийн орон зайг интернэтэд бий болгож байна. Энэхүү Вэб 2.0-н гол төлөөлөгч нь блог юм.

Та Дэлхий.нэтэд өөрийн блогийг нээж, хувийн вэбсайт, өдрийн тэмдэглэл, үзэл бодлоо илэрхийлэх индэр, мэргэжлийн зөвлөгөө, сонирхлын бүлэг, бизнесийнхээ хэрэглэгчидтэй харилцах самбар зэрэг ямар ч байдлаар ашиглах боломжтой.

Интернэтийн хязгааргүй орчинд өөрийн орон зайг бий болгох үйлсэд Тань амжилт хүсье.