Энэ жил улсын баяр наадам сайхан болж өнгөрчээ. Анх удаа наадмын бөхийн барилдааныг шууд үзэж чадсангүй. Ямар ч байсан үндэсний бөхийн шинэ үе гарч ирж байгаа бололтой. Гэхдээ цөөн хэдхэн бөх биш, олон олон сайн залуучууд төрөн гарч байна. Харин цагийг эзэлж байх ёстой аваргууд нь бөхдөө сэтгэл санаагаа бүрэн зориулахгүй байгаа юм уу, нэг л явцгүй болж.Наадамд түрүүлж арслан цол хүртсэн До.Ганхуягийн тухай ийм нэг нийтлэл өнгөрсөн оны сүүлээр нийтлэгдэж байсныг олов. Бөх барилдахаас гадна сагс, регби тоглодог, зодолддог олон талын авъяастай залуу юм.
Наадмын бөхийн бичлэг үзэх санаатай olloo.mn орсон боловч гарч өгөхгүй юм. Нилээн оролдоод болсонгүй. Тэгэхээр нь бүх бичлэгийг нь татаж аваад үзэв. Бусад хүмүүс сонирхож магадгүй гээд нэтэд тавилаа: Цааш унших »

USA Today мэдээлснээр YouTube сайтанд тавьсан видеоноосоо болж шүүхэд дуудагдсан хоёр хүүд шүүгч өөрсдийн үйлдэлдээ YouTube-р уучлал гуйх шийтгэл оноожээ.
Энэхүү видео нь “fire in the hole” нэртэй бөгөөд машинаар үйлчлүүлдэг түргэн хоолны газрын ажилтан луу ундаа цацаж, хэл амаар доромжлоод зугтааж буйг үзүүлсэн байна. Энэ нь хэдийгээр тийм инээдтэй биш боловч хүүхдүүд энэхүү үйл явдлыг харуулсан видеог YouTube-д байрлуулах нь сайхан санаа гэж үзжээ.
Гэвч тийм байсангүй. Одоо тэд хийсэн үйлдлийнхээ төлөө Youtube-д уучлал гуйсан өөр видеог байрлуулах ёстой бөгөөд нийгмийн тустай хөдөлмөр 100 цаг эрхэлж, ресторанд цэвэрлэгээний зардал 30$-ыг уучлал гуйсан захианы хамт илгээх ёстой болжээ. YouTube-д видео байрлуулах шийтгэл нь хачин мэт санагдах боловч энэ нь сахилгагүй хүүхдүүдэд нэг хэсэгтээ л юм бодогдуулах байх.
Сонирхолтой нь дээрх видео YouTube-д одоо болтол байгаа бөгөөд линкийг доор оруулав. Энэхүү видео нь “Би өшөө олон клиптэй буцаж ирнэ ээ” гэсэн амлалтаар төгсөж байна. Энэн дээр харин тэдний зөв болж таарчээ.
Fire in the hole
Хэдэн жилийн өмнө Английн илбэчин Деррен Браун нэгэн шоунд Английн шилдэг шатарчидтай зэрэг тоглож хожжээ. Шоуны төгсгөлд тэрээр хэрхэн үүнийг хийснээ тайлбарласан байна. Уг шоуны бичлэгийг тавьлаа.
Данийн сонинд нийтлэгдсэнээс хойш ихээхэн маргаан тарьсан Исламын зөнч Мухаммедын зургийг сонирхоно уу.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс өчигдөр лалын шашинд орсноо зарлажээ. Тэрээр эхнэрийн хамт дэлхий хамгийн том буяны сангуудын нэгийг ажиллуулдаг бөгөөд Афганистан, Иран, Иракт сангийнхаа үйл ажиллагааг чиглүүлэхээр шийдсэн гэнэ. Билл Гейтс цаашид өөрийн араб нэр болох Абу Майсаф аль Виндааз гэдэг нэрээр дуудуулахыг хүсч байгаа бөгөөд гахайн мах идэхийг тэвчих ажээ.